Аравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Увс, Завханы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна
Энэ сард Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Өмнөговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баян-Өлгий, Завхан, Өмнөговийн хойд, Хөвсгөлийн баруун, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Ховд, Дорноговь, Сүхбаатарын баруун хойд хэсэг, Увс, Төв, Дундговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй
Арваннэгдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтайн хойд, Завханы баруун өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна
Энэ сард Ховдын зүүн, Увсын өмнөд, Завхан, Хэнтийн баруун өмнөд, Баянхонгорын өмнөд, Хөвсгөлийн хойд, Булганы зүүн хойд болон Сэлэнгийн баруун хойд, Дорноговийн баруун хойд хэсэг, Говь-Алтай, Дундговийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй
Арванхоёрдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-2.0 градусаар хүйтэн байна
Энэ сард Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн ихэнх нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй
Нэгдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Завханы зүүн, Баянхонгор, Төв, Хэнтийн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна
Энэ сард Ховд, Архангай, Булган, Сүхбаатарын зүүн, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй
Хоёрдугаар сард. Агаарын температурын сарын дундаж ньУвс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Ховдын зүүн, Хөвсгөлийн баруун, Архангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна
Энэ сард Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Увс, Ховд, Дундговь, Өмнөговийн баруун, Говь-Алтай, Завханы зүүн, Архангайн өмнөд, Төв аймгийн баруун өмнөд болон зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Сүмбэр, Дорноговийн нутаг, Өмнөговь, Дундговийн зүүн, Хэнтийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй .
Гуравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Ховдын хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Архангай, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна
Энэ сард Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн ихэнх нутаг , Увсын зүүн, Архангай, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй
2013-2014 оны хүйтний улирлын цаг агаарын төлөвөөр агаарын температур X-XI, II-III сард баруун зүгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Харин XII сард төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, I сард төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн хойд, баруун зүгийн нутгийн өмнөд болон зүүн хэгээр олон жилийн дунджаас 1.0-2.0 градусаар хүйтэн байх төлөвтэй.
2013 оны X сард баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, XI-I, III сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.
Энэ зун ихэнх нутгаар хур бороо их орсноос ихэнх нутгаар зуншлага сайн байсан бөгөөд бэлчээрийн даац нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн байх төлөвтэй байна. Гэвч хүйтний улирлын цаг агаарын төлөвөөр өвлийн дунд саруудад нутгийн төв болон зүүн хагаст цас ахиу орж, хүйтний эрч чангарч, мал өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй тул хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах, отор нүүдэл хийх ажлыг цас орж, цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдах, эрс хүйтрэхээс өмнө оновчтой зохион байгуулах шаардлагатай байна.
